Би хүснэ

2012 оны 10-р сарын 24 Нийтэлсэн Alchemist
Намайг хэнч мэдэхгүй байх
Намайг хэнч танихгүй байх
Өнөөдөр би байхгүй болоход
Өөр хүмүүс дурсахгүй байхаас би айна
Хэн хэгний нүдний хог болж
Хэрүүлч хүмүүсийн амны зугааг гаргаж
Хэсэгхэн хүмүүсийн нүдийг чийглэх
Хэрэггүй хүн болохыг би хүсэхгүй байна
Нэг амьдарч нэг үхэхдээ
Нэрээ би үлдээхийг хүснэ
Хөргийг залаад шүтэх биш
Хийсэн бүтээл ухаан хоёроороо хойчид би дурсагдахыг хүснэ.

Зарим хүмүүст зориулсан шүлэг

2012 оны 10-р сарын 17 Нийтэлсэн Alchemist
Хүн тархиныхаа хирээр сэтгэж
Ходоодныхоо хирээр идэж
Хоолойныхоо хирээр дуулж
Хөдөлмөрийнхөө хирээр амьдардаг
Харин зарим хүмүүс
Худлаа хэлж хүн хуураад
Хулгай хийж бусдыг тоноод
Хэрүүлийн үгээр бусдыг гомдоож
Хараал хэлж амаа бузарладаг
Гэтэл бүр зарим хүмүүс
Гэнэн ардыг мөнгөөр хуурч
Гэмгүй хүн шиг хууль завшиж
Гэрээ засаагүй байж төрлүү шургаж
Гэсэргэн бодол тээж явна
Аа харин зарим хүмүүс
Амаа олохгүй худлаа чалчиж
Ард олныг тархийг угааж
Амьдрах ухаан заах нэрээр
Ашиг олж хагартлаа баяжиж байна
Даварсан харин зарим хүмүүс
Дотор газраас хятадууд зөөж
Дуусашгүй мэт газар шороо сүйтгүйлж байна
Дээрээ тохирсон хуудуутай гэрээгээр
Дэлхийгээс Монголыг арчих гэж байна
Мунхаг харин зарим хүмүүс
Мөнгө олохын төлөө гадагшаа гарч бие худалдаж
Мөрөөдлийн хүн мэт гадаадтай сууж цусаа бузарлаж
Мөнх амьдрах юм шиг эцэг эхээ гомдоож
Мөрөөдсөөр байгаад мөнх бусыг үзэж байна

Төрийн албанд ажиллаж буй хүмүүсээс гутаж байна.

2012 оны 10-р сарын 10 Нийтэлсэн Alchemist

Төрийн алба бол ард түмэндээ үйлчлэх, ард түмний төлөө үйлчлэсний төлөө ард түмний татварын мөнгөөр цалинг авч байгаа хүмүүс. Төрийн бүх шатны байгууллага төр иргэн хоёрыг холбогч гүүр нь байх ёстой. Гэтэл Монголын хувьд төрийн бүх аппаратанд ажиллаж буй хүмүүс дэндүү хойрго, ажлаа мэдэхгүй байх нь хирээс хэтрэх юм. Төрд ажил хамгийн удаан бас алгуур байдлаар хийгддэг бололтой. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн хувьд ажлаас халагдах, ажил хийхгүй байна гэж загнуулах, ажлаа мэдэхгүй байна гэсэн зовлон үнэндээ алга. Тэдний хувьд хэдэн төргөр яаж гувчуулах уу, хэдэн төгрөг яаж цавчих вэ гэдэг дээр л толгой нь ажиллах уу гэхээс үндсэн ажлаа мэдэхгүй байх нь энгийн үзэгдэл юм байна. Төрийн албанд ажиллаж буй хүмүүсээс гутаж байна. Гэхдээ бүх хүнийг муу гэж хэлэхгүй. Тэргүүний чадалтай хүмүүс төрийн албанд маш ихээр ажиллаж байгаа. Харин сайны хажуугаар муу, дайны хажуугаар дажин гэгчээр ар өврийн хаалгаар ах дүүгээрээ түрий барьж орсон хоосон толгойтой хойлог нөхдүүдийг төрийн албанаас төдөлгүй зайлуулбал зохилтой. 

Төр мэдлэггүй хүмүүсээр дүүрсэн хогын сав болж гүйцэж!!! 

Өчил

2012 оны 09-р сарын 12 Нийтэлсэн Alchemist
Нүгэлт орчлонг үзэн ядахдаа нүдээ сохолюу
Хяслант хорвоог хараан зүхэж хэлээ хазюу
Сайн хүнийг хайгаад эс олов сархад хүртюү
Саад бүү бол  сайн төрөл олохын төлөө явюу

Зүгээр суухаар Facebook-д од болий

2012 оны 08-р сарын 22 Нийтэлсэн Alchemist

Урлагын, спортын, кино од гээд зөндөө л од гэж нэр зүүсэн хүмүүс бий. Эдэнтэй адил нэг шинэ Од гарч ирсэн нь фэйсбүүкийн од. Шинэ цагийн залуус үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь тэдний эрх магадгүй мэдээлэлжсэн нийгэмд хөл тавиад удаагүй болохоор энэ зүйлтэй эвлэрэхгүй байж мэдэх юм. Гэхдээ сүүлдээ зарим хүний бичлэгийг үзээд илийрэх шатандаа ороод яаж хүний анхаарлыг татах вэ гээд ядцан зүйлүүд хийгээд эхэлснийг хараад дургүй ч хүрэх шиг.

- Зарим нэг Монгол улсын тусгаар тогтнол дададад гээд үзэл бодлоо илэрхийлж байхад зарим хэсэг нь үе тэнгийн найздаа бичлэг хийж хайр майраа илчилж байхийн. Зарим нь бүр заза мэдэхгүй мэдрэл мэдрэл юм хийсэн байна лээ. Тэр хүмүүсийн өмнөө би ичээд яавах гэхдээ ингэх хэрэг байсан ч юм уу үгүй ч юмуу дай хэн мэдэхэв.

Заза зүгээс суухаар нэг бичлэг хийж юүтүүб дээр тавьдийн билүүдээ...

Банкнууд шалдан байна!!!

2012 оны 08-р сарын 07 Нийтэлсэн Alchemist
Банк бол нэг хүнээс мөнгө аваад нөгөө хүнд өгч дундаас ашиг олдог цэвэр итгэлцэл дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Тиймдээ ч хүний итгэлийг төрүүлэхийн тулд хамгийн гоёмсог хийцтэй өндөр өндөр барилгад байрладаг. Хамгийн эрсдэлтэй мөн эдийн засгийн аль ч өөрчлөлтийн үед хамгийн түрүүнд өртдөг салбар бол банк. Тиймээс банк бол маш мэдрэмжтэй бас мэдлэгтэй чадвартай хүмүүс ажилдаг байх гэж би боддог. Гэтэл үгүй бололтой. Монголын топ гэдэг банкруу утас зохиж мэдээлэл авлаа. Үндсэн үйлчилгээ болох зээлийн талаар асуухад хоёроос гурван хүнрүү дамжуулж байж мэдээлэл өгч байх юм. Нөгөө итгэл төрүүлэх байдал бүүр шалдаа буулаа. Зүгээр л хүний өмнөөс ажил хийж байгаа хэдэн хүмүүс банкинд ажилдаг бололтой гэсэн бодол төрсөн юм. Зарим нь бүр энэ зээлийн талаар судлаагүй байгаа судлаад эргээд хариу өгье гэхийг сонсоод энэ банктай дахиад хэзээ ч харьцахгүй гэсэн бодол төрсөн юм. Амьдралд алдах зүйл зөндөө бий харин банк бол олон хүний хичээж зүтгэж байж цуглуулсан хөрөнгө хадгалдаг газар хэзээ ч алдах эрхгүй. Уг нь салбараа мэддэг, ажилдаа хариуцлагатай хүн ажилдаг байх ёстой энэ салбарт ёстой л нөгөө мэргэжлийн гологдлууд цуглардаг газар болсон бололтой. Моодийс нь үнэлээд сайн гарсан банк жирийн хүмүүсдээ муу л үнэлүүлж байна даа. 

Санаж байнаа

2012 оны 08-р сарын 01 Нийтэлсэн Alchemist
Ажлаа хийж байгаад гарчаад ороод ирсэн чинь утасруу хүн залгасан байлаа. Буцаагаад залгасан чинь байна уу энэ дугаарлуу залгасан байнаа гэтэл Ээж чинь байнаа. Миний хүү гэхийг сонсоод үг хэлж чадахгүй яахаа мэдэхгүй байдалд орлоо. Хэзээ ч ийм байдалд орж байгаагүй болохоор өнгөрсөн хугацаанд ийм үгийг сонсоогүй удсан болохоор өөрийн эрхгүй дотор сонин болоод явчихлаа. Гэтэл миний хүү ээж нь андуураад залгачихжээ гэж хэлэхэд яагаад ч юм надтай яриасай дахиад ингэж залгаасай гэж маш ихээр хүлээлээ. Энэ хугацаанд би өөрөө л анзаараагүй болохоос Ээж гэдэг хүнийг үнэхээр их санажээ. Үүнийгээ өдий хүртэл анзаараагүй анзаарахыг хичээгүй байж. Санана гэдэг үнэхээр л хэцүү хорвоо юм даа.

Харанхуй

2012 оны 05-р сарын 21 Нийтэлсэн Alchemist
Нүдээ тагласан мэт харанхуй байна
Нүгэл хийсэн мэт жихүүн байна
Нүцгэн байгаа мэт хүйтэн байна
Нүүгээд холдсон мэт хэцүү байна
Амьд байхийн жаргалыг
Амсалгүй яваа хүмүүс минээ
Алдхан биендээ хураах зовлонг
Алсаас бус өөрөө тарьдгийг
Аяа та нарт яаж ойлгуулья даа
Залуу насыг мөнгө шиг үрж
Залхуу байгааг чинь хараад жигшиж байна
Цөвүүн цагын гиншийг таслаад
Цоорхой толгойд чинь эрдэм чихэх сэн
Эргэх хорвоо дэндүү хурдан байгааг
Энэ үе минь хурдан ухаараасай
Эгэлгүй амьдрах боломж байгааг
Эрхэм түшээд минь битгий зарчихаасай




.

2012 оны 03-р сарын 28 Нийтэлсэн Alchemist
Насны залууд ганц бие
Наргиж цэнгэж явсан үе
Насны эцэст бусдын аманд орж
Намдаах учиргүй хэрүүлийн алим
     Урагшаа ч гүй хоошой ч үгүй
     Урт замын дунд ганцаараа
     Уулзах нөхөдгүй ханилах ханьгүй үлдсэн нь
     Ухаангүй үйлдлийнх шан гэлтэй

БИ

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Alchemist
Та хэзээ нэгэн цагт би гэж хэн бэ? Юуны тулд амьдарч, юуны тулд оршин байна вэ гэж өөрөө өөрөөсөө асууж байсан уу. Магадгүй хүн болж төрсөн минь аз гээд тэр талаар бодох хүсэлгүй байна уу? За аль ч байсан яахав. Гэхдээ би гэж хэн бэ гээд асууж байгаагүй бол дахиад нэг асуугаад үзээрэй хариулт нь тодорхойгүй боловч, тодруулж олж харсан хүн нь амжилтанд заавал хүрдэг гэдэг нь гарцаагүй үнэн болохийг дэлхийн бүх суутнууд өөрийн туршлагаараа нотлож байна. Жишээ нь Эйнштэйн, Томас Эдисон, Шекспир гээд тоочоод байвал дуусахгүй мэт...
Алдарт Эйнштэйний гол зарчим нь би л хийнэ, би л чадах ёстой. Бид биш би гэдэг ганцхан зүйл дээр тогтдог байж. Энэ нь өөрийнхөө чадвар, мэдлэг, туршлагадаа найдаж байгаагийн шинж байх. Тэр үедээ энэ хүн энэ зангаасаа болж элдвээр хэлүүлж байсан гэдэгт би үлдсэн амьдралаа дэнчин тавиад мөрийцөхөд бэлэн байна. Гэхдээ тэр муугаар хэлүүлж байсан ч мундаг хүн болж суу билэгт хүнээр тодорсон нь энэ би гэх дотор байгаа хэн ч үл олж таних бас үл мэдэх орон зайгаа зөв мэдэрснийх биз.
Та хамт олонтойгоо, найз нөхдөөрөө, гэр бүлийнхээ хамт авахуулсан зургаа харахдаа хамгийн түрүүнд хэнийг эхэлж хайдаг вэ? Мэдээж өөрийгөө л хардаг энэ чинь таны би гэх тэр хүч оршин тогтнож байгаа, арилаагүй гэдгийг нотолж байна. Та үүнийг огт анзаарахгүй байж магадгүй. Гэхдээ таны оюун бодолд програмчлагдсан мэт оршисоор байх болно.
Америкийн утасны компаниас хүмүүсийн хооронд ярьж байгаа үгэнд судалгаа хийж хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа үгийг тодорхойлоход би гэдэг үг хамгийн ихээр давтагдаж байв. Бас л хүний үнэлэмж хаашаа чиглэж хаана юу г эрхэмлэдэг бэ гэдгийг харуулсан судалгаа.
Би ч мөн өөрийгөө таних гэж тэнэж будилж тэмтжиж яваа хүн. Үг минь мөнх бие минь хэврэг болохоор үгээ хүргэж бусдад таниулах гэсэн эгэл хүн. Хийж бүтээхэд би гэдэг үгний утгыг таньж, учгыг тайлах чухал мэт санагдсан учир үзэг үсэг хоёрыг холбож сууна. Бүхэл цаг үед асуулт хэвээрээ хариулт нь тодорхойгүй би...  гэж хэн бэ гэж өдөр бүхэн өөрөөсөө асууж байгаарай...

Заналхийсэн шүлэгдээ

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Alchemist

Би аянга болоод чамайг ниргэнэ
Би айдас болж чамайг зовооно
Би там болж чамайг тарчлаана
Би эрлэгийн элч болоод энэ ертөнцөөс удахгүй чамайг авч явна.
Нар гарахгүй сүүдэртэй орчлонд
Насаар чинь би тэнд байлгана
Надаас урвасны чинь шан болгож
Нартад чамайг үүрд харааж байна

Хэзээ, яагаад ийм шүлэг бичсэнээ мартчиж. Нэг уурандаа л бичиж байсан шиг санагдаж байна.

Эхлэлтэйгээ адилгүй төгсгөл

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Alchemist

Урьд би жаргалтай байж
Уулзаж учрах, сатаарах зүйлгүй амар байж
Одоо би зовж байна
Орой өнгөрч, өглөө болохгүй хэцүү байна
Сэтгэл хий гомдлоор буцалж
Хэлэх гэсэн үгээр дүүрч байна
Дүүрсэн үг минь дотрыг шатааж
Дэлбэрч хагарахад бэлэн байна
Хэлсэн үгнээс чинь өө хайгаад
Хэнд ч хандаж хэлээгүй ч байсан
Хэтэрхий их зүйл бодож
Хэрэггүй өөрийгөө зовоож байна
Эцсийн эцэст би эмгэнэлт жүжгийн гол дүр шиг
Эв аргаа олохгүй байна
Өөрийн гэсэн ухаангүй болж
Өөрөө өөрийгөө гайхаж байна
Чамд ярьж өгдөг байсан зүйлээ
Чамаас өөр хэнд ч хэлэхгүй
Чамд өгсөн энэ сэтгэлийг
Чамаас өөр хэн ч амсахгүй
Сэтгэлдээ чамайг юу бодож байгааг
Сэм ороод нэг харахсан
Зүрхэндээ чамайг юу шивнэж байгааг
Зүүдэндээ ч болов нэг зүүдлэхсэн
Чамтай анх учрахад хавар байсан
Чамаас харин холдоход зун болов
Чамтай эргэж уулзахад намар болж
Чамаас үүрд салахгүй тэр үе өвөл байгаасай

Дээр үед ийм шүлэг бичиж байсан юм байна. Эзэнтэй шүлэг бололтой

Нэг ийм шүлэг бичиж байсанаа тавилаа

2012 оны 01-р сарын 11 Нийтэлсэн Alchemist
Дорой буурай хүн
Доор байхаас айна
Дээр байгаа хүнээ
Дэндүү ихээр муулна
Мэдлэг чадвартай хүнд
Мундахгүй олон дайсан байна
Мэдлэг чадваргүй хүнд
Мунхаг олон нөхөр байна
Зөв зөв гэж явсаар
Буруу замруу орно
Залхуу хойргоосоо болж
Залуу насаа үрнэ

ҮҮНИЙГ Л ГАЙХАМШИГ ГЭНЭ ДЭЭ!!!!

2012 оны 01-р сарын 10 Нийтэлсэн Alchemist
Хөл бөмбөг бол хүн төрөлхтний зохиосон гаймашигт спортын нэг. Яг л хар тамхи шиг нэг орвол эндээс гарч чадахгүй. Дэлхий даяршиж нээлттэй болсон нийгэмд гайхамшигтай тоглолтуудыг цаг алдалгүй үзэж байна. Өчигдөр шөнө болсон Арсенал VS Лийдс клубуудын тоглолт үнэхээр гайхалтай боллоо. Магадгүй энэ тоглолт миний үзсэн хамгийн сайхан тоглолтуудын нэг байлаа. Тэрри Анри бол арсенал багийн амьд домог. Амьд домог эргэн багтайгаа нэгдэж гоолдож английн цомын дараагийн шатанд шалгаруулсан гайхамшигт тоглолт боллоо. Энэ үнэхээр гайхалтай мөч биш гэж үү. 34 насандаа ид үеийнх шигээ гоолдож байгаа Тэрриг хараад үнэхээр бахархахаас өөр аргагүй байлаа. ҮҮНЙИГ Л ГАЙХАМШИГ Л ГЭНЭДЭЭ

Санагдахгүй дурсанж

2011 оны 12-р сарын 08 Нийтэлсэн Alchemist
Нэг өдөр ярьсан
Нэлээн удаан харилцсан
Нэг удаа уулзаад 
Нэг мөсөн мартсан
Нэг хүний тухай
Нэгжээд шүлэг бичлээ
Нэмэрлэж хачирлах зүйлгүй
Нэг нэгээр ярья
Сар гаруйхан өмнө
Сайн найзаа авсан
Санаандгүй нэг дугаарлуу залгаж
Сандарган байж танилцсан
Сэтгүүлч бүсгүйн тухай
Сэм хэдэн үг хэлье
Уулзаад бид их юм ярсаан
Удаан уулзаагүй хүмүүс шиг
Ухаан жолоогүй ам уралдан ярьсан
Уух идхээс өгсүүлээд
Улсын нууцын тухай ч ярьсан
Ярьсан зүйлдээ өөрсдөө халаад
Юу ярьсанаа ч санахаа байж
Яг энэ цаг үед
Ямар үйлдэл болж байсныг
Яагаад ч би анзаараагүйгээ
Явдал дунд л ойлгосиймдаа
Гэхдээ энэ амьдарын минь
Мартаж болохгүй
Санахаар зүйлгүй
Эгэл мөртлөө
Эгэлгүй агшнуудын нэг байлаа
Хэдэн үг холбож хэлчээд 
Хийрхүү зангаараа шүлэг гээд
Хэний ч биш өөрийн зөвшөөрлөөр
Хиймэл нэртэй тамга дарчихлаа

Alchemist